Dark Light
Нийгэм | 2020-02-18

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗДТГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар  нь үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/ MNS ISO 9001:2016 стандартыг 10 бүлэг 131 шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт  хэмжилзүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар менежментийн тогтолцооны гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн.

Тус менежментийн тогтолцооны гэрчилгээг “Төрийн байгууллагад хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны стандарт боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэгсийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга,  У.Бямбасүрэн,  ХШҮДАГ-ын дарга Э.Бат-Идэр нар Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбатад гардуулж өглөө.

Дархан-Уул аймгийн ЗДТГазар нь гэрчилгээг “Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ” хамрах хүрээнд 2023 он хүртэл хугацаагаар эзэмших юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07