Dark Light
Нийгэм | 2020-02-18

Д.СУМЬЯАБАЗАР: АИ-92 ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумьяабазар өөрийн цахим хуудаснаа АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлсэн тухай бичсэн байна. Тэрээр: "АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулахаар боллоо.

Ач холбогдол:

1. Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулна.

2. Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байна.

3. ЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдлээ.
Гадаад зах зээл дээрх үнийн өсөлт 1.3-наас хойш өсөж байгаа ч энэ хүчин зүйл нөлөөлөхгүй байх үнээр Hedge хийж амжлаа.

Олон засгийн газар дамжиж арга хөшүүрэг эрж байсан асуудал ийнхүү шийдэгдлээ" гэжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00