Dark Light
Нийгэм | 2020-02-18

ИРАНЫ АГААРЫН ОРОН ЗАЙД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөө өглөө Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу Ираны талаас пуужингийн цохилт өгсөн. Энэхүү үйл явдалтай холбогдуулж, агаарын тээврийн компаниуд Ираны агаарын орон зайд нислэг үйлдэхээс татгалзаж байгаагаа мэдэгдэж эхэллээ. Мөн АНУ-ын Холбооны нисэхийн алба Ирак, Иран, Оман булангийн орнууд руу Америкийн иргэний онгоцыг нисэхийг хориглосон юм.

Тухайлбал, Сингапурын агаарын тээврийн компани "Бүс нутагт өрнөж буй үйл явдлын улмаас Сингапурын агаарын тээврийн компани Ираны агаарын орон зайгаар дамжин Европ хүрэх чиглэлүүдээ өөрчилж байна. Бид нөхцөл байдлыг ажиглаж, шаардлагатай тохиолдолд дараагийн арга хэмжээгээ авна" хэмээн мэдэгджээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07