Dark Light
Нийгэм | 2020-02-18

АВТОБУСНЫ КАМЕРААР 1-Р ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТОРГУУЛЬ НОГДУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нь нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд зорчиж автобусны тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж.  Тиймээс нийтийн тээврийн автобусны буудал болон замын хөдөлгөөний нэгдүгээр эгнээнд зогсож байгаа суудлын автомашины жолооч нарыг 1-р сарын 7-ны өдрөөс эхлэн Зөрчлийн хуулиар торгож байхаар болжээ.  Мөн нэгдүгээр эгнээгээр зорчин байгаа автомашинуудыг автобусны камераар шүүж торгууль ногдуулах нь нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх, нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсдог жолооч нарт хариуцлага хүлээлгэх зорилготой юм.    

       Ийнхүү зөрчил гаргасан жолооч нарыг нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан Зөрчлийн тухай хуулийн 29.3т зааснаар 20 нэгжээр торгох юм байна. Нийтийн тээвэрт 930 орчим автобус үйлчилгээнд явдгаас одоогоор 270 автобусанд  онлайн горимд ажилладаг камер суурилуулжээ.  Энэ тоог 290 болтол нэмэх юм байна.

           Дашрамд хэлэхэд чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл зогсохыг зөвшөөрдөг  юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07