Dark Light
Нийгэм | 2020-02-18

СУРГУУЛИЙН АВТОБУСААР ЗОРЧИГЧ ХҮҮХДҮҮД ЧИП БҮХИЙ БУГУЙВЧТАЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс туршилтаар явуулж эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 29 сургуулийн хоёроос тавдугаар ангийн 3000 гаруй сурагчдыг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар хичээлийн жилийн хоёрдугаар улирлыг дуустал амжилттай хэрэгжүүлээд буй. Энэ удаа сурагчдын амралт дуусч, хичээл эхлэхэд сургуулийн автобусанд нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн автобусны талаар авах арга хэмжээ” А/1295 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтарсан уулзалтын үеэр мэдээллээ. Энэ нь сургуулийн автобусанд хамрагдаж байгаа хүүхдүүдэд чип бүхий бугуйвч зүүлгэхээр болсон явдал. Тодруулбал тухайн хүүхэд чипээ автобусандаа өглөө суухдаа ,орой буухдаа сургууль руугаа орохдоо бас гарахдаа уншуулдаг болох юм. Ингэснээр чипэнд суулгасан аплекейшныг эцэг эхчүүд гар утсандаа суулгаж, хүүхдийнхээ зорчилтын мэдээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07