Dark Light
Нийгэм | 2020-02-18

АВСТРАЛИД ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Австралийн зүүн эргийн зарим нутгаар аянга цахилгаантай аадар бороо орсноор зарим хэсэгт дэгдэж буй ойн түймрийг унтраасан боловч зарим нутагт үерийн аюул нүүрлэхэд хүрчээ. Хүчтэй аадар бороо ойн түймрийн гамшигт нэрвэгдээд буй Виктория, Шинэ Өмнөд Уэльс, Квинслэнд мужид орсон байна.

Аадар борооны улмаас Квинслэнд мужид томоохон замууд хаагдаж, Шинэ Өмнөд Уэльс мужид цахилгаан хангамж тасалдсан байна. Харин Гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, аадар бороо зарим газрын түймрийг унтраажээ.

Австралид өнгөрсөн есдүгээр сараас хойш дэгдэж буй ойн түймрийн улмаас 28 хүн амиа алдаж, олон мянган байшин барилга өртөж, олон мянган хавтгай дөрвөлжин километр тариалангийн талбайр сүйдсэн байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07