Улсын хэмжээнд 1-р сарын 20-ноос 2-р сарын 7-ны өдрүүдэд Нийслэлийн засаг даргын А1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг зохион байгуулахаар болсон. Цэргийн бүртгэлийн мэдээлэл, судалгааны маягт, сурталчилгааны ажил бүгд нэг стандарт, загварын дагуу зохион байгуулагдах юм. Монгол улсын иргэн хуулийн дагуу цэргийн албыг хаана гэж заасан байдаг. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
- Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
- 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
- 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч
Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.