Dark Light
Нийгэм | 2020-02-18

Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ХЭЛЭЛЦЭХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын ерөнхий прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ.

Түүнийг хэд хэдэн үндэслэлээр шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох шаардлагатай гэж Прокурорын байгууллагаас үзсэн ба бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар шийдэх юм.

Халдашгүй байдлын дэд хороо өнгөрөгч 1-р сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн саналыг хэлэлцсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Учир нь, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн томилолтой байв. Хэдийгээр прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх хуультай ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гадаадаас иржээ. Харин Ч.Улааны томилолт дуусаагүй байгаа аж. Иймд өнөөдөр хуралдахаар товлоод байсан Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дахин хойшилж байна. 

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарын парламентад хамгийн олон сонгогдсон гишүүд багтдаг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22