Dark Light
Нийгэм | 2020-02-18

“ДЭД ТӨВИЙН ХӨГЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ СЕМИНАР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зүгээс мэдээлэл технологийг ашиглан иргэдэд мэдээлэл түгээх техникийн туслалцаа төсөл, төсөл хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зөвлөх баг болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөллүүд хамтран  2020 оны 01-р сарын 17-ны өдөр  Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрт харьяалагдах хороодын хэсгийн ахлагчдад “Дэд төвийн хөгжилд иргэдийн оролцоо” ээлжит уулзалт семинарыг зохион байгууллаа.  Уг уулзалтаар шинээр нэвтэрсэн “Шинэ дэд төв” аппликешныг иргэдэд танилцуулж хэрхэн ашиглах, хог ачих хуваарийг гар утасны аппликешн ашиглан иргэдэд хэрхэн мэдээллэх талаар зааварчилгааг танилцууллаа. Энэхүү аппликешн нь iphone ios , android утсанд суух бөгөөд PLAY STORE болон  APP STORE - c Шинэ дэд төв нэрээр татаж авч ашиглах юм.   Иргэд тус  аппликешнээс шинэ дэд төвийн талаар цаг үеийн мэдээллийг авах, хороо дүүргийнхээ зохион байгуулах үйл ажиллааны талаар мэдээллийг авах, мөн хог ачилтын хуваарь болон  цахим лавлахын тухай мэдээллийг авах боломжтой. Уг уулзалтад Сүхбаатар дүүргийн 13, 14 Чингэлтэй дүүргийн 14,18-р хорооны нийт 33 хэсгийн ахлагчид оролцлоо.

 “Дэд төвийн хөгжилд иргэдийн оролцоо” ээлжит уулзалт семинар 7 хоногийн  бямба гариг бүр зохион байгууллагддаг бөгөөд төслийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, гарах үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг  өгч, дэд төвийн хөгжилд иргэд хэрхэн оролцох талаар санал солилцдог юм.  Цаашид төслийн хүрээнд олон төрлийн ажлууд хйигдэнэ. Энэ удаагийн уулзалтын үр дүнд иргэдийн оролцоо, хяналт, дэмжлэг улам нэмэгдэж дэд бүтцийн бүтээн байгуулалтын үр шимийг хүртэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00