Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН НААДМЫН ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТӨРӨЛД МОНГОЛООС ӨРСӨЛДЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Швейцарийн Лозанн хотноо болж буй залуучуудын Өвлийн III наадмын гүйлтийн цанын тэмцээн
“Vallee de Joux Cross Country Centre”-d  үргэлжилж байна.
Өчидөр (2020.01.19) гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн уралдаан явагдаж буй бөгөөд эмэгтэйчүүд 1,2 км (600 метрийн урттай замыг хоёр тойрог туулах) , харин эрэгтэйчүүд 1,5 км ( 750 м х 2) замыг туулах ёстой.

82996662_3258082044207800_6908342513501732864_o Залуучуудын Өвлийн наадмын гүйлтийн цанын төрөлд манай тамирчид өрсөлдлөө

Эмэгтэйчүүдийн спринтэд гараанаас 82 цаначин гарснаас манай тамирчин Б.Номин-Эрдэнэ 3 минут 18.09 секундын амжилтаар 60 дугаар байр, Д.Урангоо 3 мин 27.22 сек амжилтаар 67 дүгээр байрт тус тус орлоо.
Энэ зайд Швейцарийн Ш.Вигген 2:46.40 амжилтаар алт, Норвегийн А.Хегген 2:47.87 амжилтаар мөнгө, Шведийн М.Русенберг 2:48.92 амжилтаар хүрэл медаль хүртлээ. Ш.Вигген өчигдөр 1,8 км-ийн чөлөөт уралдаанд мөн алтан медаль, М.Русенберг мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Эрэгтэйчүүдийн спринтэд 86 тамирчин гараанаас гарч манай цаначин О.Золбаяр 3:44.37 амжилтаар 61 дүгээр, Б.Хонгор 4:02.06 амжилт үзүүлж 74 дүгээр байрт орлоо.
Эрэгтэйчүүдийн спринтийн алтан медалийг Шведийн Э.Ангер 3:10.47 амжилтаар хүртсэн бол мөнгө, хүрэл медалийг Норвегийн ихрүүд Николай Холмбю, Александр Холмбю нар 3:10.97 болон 3:15.51 амжилтаар хүртлээ. Өчигдөр болсон 1,8 км-ийн уралдаанд Николай Холмбю алт, Э.Ангер мөнгөн медаль хүртэж байсан юм.

82475333_3258082230874448_4156357697651867648_o Залуучуудын Өвлийн наадмын гүйлтийн цанын төрөлд манай тамирчид өрсөлдлөө


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22