Өнгөрөгч оны 11-р сараас “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Төслийг өргөжүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “UB school” аппликэйшныг боловсруулж, байршил тогтоогч GPS суурилуулсан бугуйвчийг ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өгчээ. Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршил тогтоогоод зогсохгүй, автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой юм.
Энэхүү төслийг сайжруулах ажлын хүрээнд хүүхдүүдийн автобусанд хэзээ суусан, мөн буусан, автобус хаана явж байгаа талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд хүргүүлж байх ухаалаг бугуйвчийг сурагчдад хүргүүллээ. Бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд сургуулийн удирдлага анхаарал хандуулахыг санууллаа. Мөн ухаалаг бугуйвчийн хэрэглээний зааврыг хүргүүлж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж ажиллаж байгаа юм байна

АДМИН








Нийгэм









