Dark Light
Нийгэм | 2020-02-18

МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАР - ДЭЛ УУЛ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

          Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог.  Баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон бөгөөд урд  хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залгасан байдаг.  Жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдсэн учир Дэл уул хэмээн нэрийджээ. 25 км сунаж дэллэн тогтсон ууланд НТӨ 2000 жилээс эхлэн дундад эртний түүхэнд холбогдох 5000 орчим хадны сүг зураг өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Тус газрыг эрдэмтэн судлаачид байгаль дээрх уран зургийн галерей хэмээн нэрлэдэг.   Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна.  Мөн хадан дээр зурагдсан үлэмж том биетэн, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас зэрэг судлаачдын анхаарал татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгал энд бий.

            

            Хадны зурагнаас гадна энд булш, хиригсүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдүүдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх дурсгал элбэгтэй нутаг. Дэл уулын энэ орчинд хоорондоо хэдэн зуун жилийн зайтайгаар хадны зураг зурж байсан нь тэнд хүн оршин суух байгалийн зохицолдолгоо сайтай байсан, ан амьтан элбэгтэй байсан, шүтлэгийн аливаа үйл хийх нөхцөл бүрдсэн зэрэг олон давуу талтайгаас гадна олон тооны хадны зурагтай энэ орчин бол эерэг энерги хуримтлагдсан газар хэмээн судлаачид үздэг юм билээ.

           

Энд судалгааны болон мэргэжлийн багийн аялалыг хийх боломжтой. Мөн тус ууланд ховор ан амьтад болох аргаль, янгир, шилүүс, нэн ховор ургамлуудыг үзэж танилцаж болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00