Тэгвэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд иргэд 2019 оны НӨАТ-ын буцаан олголт хэзээ өгч эхлэхийг лавлаж, чих тавин хүлээж байна.
Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлжээ. НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яамнаас иргэдийн данс руу шилжүүлдэг бөгөөд одоогоор буцаан олголт өгөгдөж эхлээгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргаж, Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг.
Иргэдэд сануулахад хоёр болон түүнээс дээш аккаунттай хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан авалтыг шилжүүлэх боломжгүй учир давхар бүртгүүлсэн олон аккаунттай хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдана. Энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварласнаар буцаан олголтоо авах боломжоор хангагдах юм.