Dark Light
Нийгэм | 2020-02-18

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.БАТХҮҮ АГСНЫ АР ГЭРИЙХЭН ХЭРГИЙГ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зуурдаар нас барсан билээ. УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны  амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд талийгаачийн охин  Б.Цэлмэг, хүү Б.Ганхөлөг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар оролцлоо.

Өмгөөлөгч Ж.Батхуяг “Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Батхүү агсан зуурдаар нас барсан. Цагдаагийн байгууллагаас  энэ хэргийг шалгаад найман сар өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Хэргийн үйл явцын талаар гаднын нөлөөгүй юм байна гэсэн мэдээлэл хэвлэлээр явахад ар гэрийнхний зүгээс хүлээцтэй тэвчээртэй явсан.

Монгол заншлаа бодсон ч гэсэн бурхан болоочийг байнга ярих хэцүү. Энэ ч утгаараа албан ёсны мэдээлэл хийгээгүй байсан. Сүүлийн үед хэргийг улс төртэй хутгах, улс төрийн зорилгоор ашиглах явдал илт болоод байна.

Нэгдүгээрт, энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн багийн дүгнэлт эцэслэж гарсан. Дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе.

Шүүх эмнэлгийн дүгнэлтэд : Талийгаачийн баруун нүдэнд хөхрөл үүссэн. Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд улайлт үүссэн энэ боолгосноос болсон. Тархинд өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн улмаас цус харвасан гэсэн дүгнэлт гарсан. 

Энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүдээс полиграфф тест авсан. Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн хариу гарсан.  Хэргийн газраас талийгаачийн гар утсыг хураан авсан. Үзлэг шинжилгээ хийгээд  хүлээлгэн өгсөн. Гар утсанд ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Шинжилгээний дүгнэлтэд гар утсанд ямар нэгэн мэдээлэл байхгүй. Түүнийг сэргээх боломжгүй гэсэн.

Хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд би харсан. Надад 13 секундийн бичлэг байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг мэдээлэл тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийг мэдэхгүй, өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал. Мөрдөн шалгах явцад шүүх эмнэлэгтэй холбоотой асуудал байсан. Шинжилгээний явцад оношийг дутуу тавьсан ийм зүйл тогтоогдсон” гэлээ.

Талийгаачийн охин Б.Цэлмэг “Эмээ өвөө маань өдөрт аавын минь зурагны урд олон цаг сууж залбирч ээж маань насаараа ханилсан ханиа алдаж сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноосоо гарсан. Үнэхээр бэтгэрч байна. Аавыгаа ороод ирэх юм шиг санагдаад хааяа чихэнд сонсогдоод байна. Аавынхаа хэргийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэлээ.

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг  : Аав минь өнгөрөөд 8 сарын хугацаа өнгөрсөн байна. 8 сарын хугацаанд бид маш тэвчээртэй суулаа. Бидний хувьд нилээн хүндхэн өдрүүд өнгөрч байна.  Эрүүл саруул аав минь гэрээсээ гараад ажилдаа явсан буцаж ирээгүй. Тэр өдөр ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн ордонд төрийн тусгай хамгаалаттай газар ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явсан. Бид  энэ хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Яах аргагүй гадны нөлөөтэй.  Монгол улс төртэй улс,  шүүх засаглалтай улс, хуулийн байгууллага аавын минь хэргийг яаралтай үнэн зөв  шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Итгэл алдраагүй хүлээж байгаа" гэлээ

 
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00