Dark Light
Нийгэм | 2020-02-18

"В, С ВИРУСИЙН АЧААЛАЛ ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙСАН 28 ЛАБОРАТОРИЙН 15 НЬ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг 28 лаборатори авч, вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан.

Гэвч 28 лабораторийн 13 нь ЭМЯ-ны шалгалтад тэнцээгүй, мөн ДЭМБ-аас авсан шалгалтад лабораториудын 70 хувь нь бүдэрсэн төдийгүй вирусгүй иргэний шинжилгээний хариу вирустэй гэж гарсан гэх мэдээллүүд гараад байгаа юм.

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудын материал, арга зүйн зохистой байдал, шинжилгээний бодит хүртээмжийг судлах, үнэлгээ дүгнэлт ѳгѳх Ажлын хэсгийн дүгнэлт гарсанаас хойш даруй 7 сар гаруй хугацаа өнгөрчээ.

Мэргэжлийн түвшинд хийгдсэн энэ үнэлгээгээр хепатитын В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториос дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон:

  1. Хаппи веритас лаборатори
  2. Ай Ти лаборатори
  3. Итгэл лаборатори
  4. Онкоген лаборатори
  5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори
  6. Евростандарт лаборатори
  7. Мобио лаборатори
  8. Протлаб лаборатори
  9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
  10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
  11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
  12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
  13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
  14. Мед аналитик лаборатори
  15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори

Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавиад байгаа ажээ.

Энэ удаагийн үнэлгээгээр дараах 13 лаборатори чанарын шаардлагад тэнцсэн болохыг дурьдах нь зүйтэй:

  1. Сонгдо эмнэлгийн лаборатори
  2. Элэгний төвийн лаборатори
  3. Оношмед лаборатори
  4. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лаборатори
  5. Улсын гуравдугаар төв эмнэлгийн лаборатори
  6. Медипас эмнэлэгийн лаборатори
  7. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
  8. Бонавита лаборатори
  9. Грандмед эмнэлгийн лаборатори
  10. Аллергимед эмнэлгийн лаборатори
  11. Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори
  12. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори
  13. Интермед эмнэлгийн лаборатори
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00