Dark Light
Нийгэм | 2020-02-18

ҮС ЗАСУУЛБАЛ СҮЛД ТЭНЭЖ ОДНО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 

2020.01.23 ПҮРЭВ ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 08.31-17.37
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 29, Суулга одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00