Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ВИЗ ОЛГОХ ЖУРМАА ЧАНГАТГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ визний журамдаа өөрчлөлт оруулж, хөл хүнд эмэгтэйчүүдэд жуулчны виз олгох нөхцлийг чангатгахаар бэлдэж байгаа тухай Вашингтоны албаны эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал жирэмсэн эмэгтэйчүүд виз хүсэхдээ АНУ-д зорчих болсон илүү үндэслэлтэй шалтгаан гаргах ёстой болох гэнэ.

АНУ-ын үндсэн хуульд тус улсад төрсөн бүх хүнийг иргэнээ болгох заалт байдаг. Энэ нь гадаад улсын иргэн эмэгтэйчүүдэд хүүхдээ АНУ-д төрүүлснээр АНУ-ын иргэн болгох боломж олгодог.

“Хүүхэд төрүүлэх аялал” нь АНУ-д болон гадаадад ашигтай бизнест тооцогддог. Америкийн зарим компаниуд $80,000 хүртэл төлбөрөөр гадаадын иргэн эмэгтэйчүүдийг АНУ-д ирүүлж, хүүхдийг нь төрүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Энэ боломжийг хамгийн их ашигладаг нь Хятад, Оросын иргэд юм. Вашингтоны засаг захиргаа ийм үйл ажиллагаа явуулдаг компаниудтай Трампыг ерөнхийлөгч болохоос өмнө ч тэмцэж байжээ. 

Хэдэн эмэгтэй АНУ-д ирээд хүүхэд төрүүлсэн талаар албан ёсны тоо баримт байхгүй. Цагаачлалын бодлогыг чангатгах зорилготой ажилладаг “The Centre for Immigration Studies” байгууллагаас 2012 онд гаргасан тоогоор нийт 36,000 эмэгтэй тус улсад жуулчлалын шугамаар ирж, хүүхэд төрүүлээд буцсан байна. Визний шинэ журмын төслийг АНУ-ын төрийн департмент олон нийтэд танилцуулах аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07