Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТҮЙМЭР УНТРААЖ БАЙСАН ОНГОЦ ОСОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Шинэ Өмнөд Вэльс мужид ойн түймрийг унтрааж байсан нисэх онгоц осолдсон тухай Австралийн Яаралтай тусламжийн аврах алба мэдэгдсэн байна. Онгоц осолдсоны улмаас 3 хүн амиа алджээ. Нисэх онгоцтой холбоо тасарсан тухай өмнө нь гал түймэртэй тэмцэх алба мэдээлсэн байна. Цэрэг тээврийн “C-130 Hercules” нисэх онгоцны хэлтэрхий мужийн өмнөд нутгийн Кума хотоос холгүй олджээ. Ямар шалтгааны улмаас онгоц осолдсон нь одоогоор тодорхойгүй байна.

          Өнгөрсөн оны 9 дүгээр сард дэгдэж эхэлсэн ойн түймэр одоог хүртэл унтраагүй бөгөөд түймрийн улмаас хэдэн сая га газар шатаж, 2 мянга гаруй байшин барилга эвдэрч сүйдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16