2020.01.24 БААСАН ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР
- Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
- Наран ургах, шингэх: 08.30-17.38
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Авахуй
- Суудал: Төмөр
Аргын тооллын 1 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын битүүн, Элдэв тэнгэртэн одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.