Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТОМРУУЛДАГ ШИЛЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЖИЖИГ ЗООС ГАРГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

      Швейцарын Зоосны ордон нэгэн өвөрмөц жижигхэн зоос гаргажээ. Уг зоос дээр суут эрдэмтэн Альберт Эйнштейний хэлээ гаргаж буй алдарт зургийг дүрсэлсэн дэлхийн хамгийн жижигхэн зоос юм.

       Уг зоос 60 миллиграммаас жаахан илүү жинтэй бол диаметр нь гурав орчим миллиметр аж. Бяцхан зоосны нэрлэсэн үнэ дөрвөн швейцар франк аж. Нүүрэн талд нь дүрсэлсэн эрдэмтний дүр жирийн нүдээр харах боломжгүй учраас томруулдаг шил, гэрэлтүүлэгч төхөөрөмж бүхий тусгай хэрэгсэл гаргажээ.

        Швейцарын Зоосны ордон Эйнштейний хөрөг бүхий зоосны хамтаар өөр хоёр зоос гаргасан байна. Тэдгээрийн нэгд тус улсын алдарт теннисчин Рожер Федерерыг дүрсэлсэн бол нөгөөд нь туулай дүрсэлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14