Dark Light
Нийгэм | 2020-02-18

МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭН 5 НАС ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Таван жилийн өмнө буюу 2015 оны 1-р сарын 24-ний энэ өдөр Монгол улсын 3 сая дахь иргэн мэндэлж байсан Монголжин охин өнөөдөр 5-н нас хүрлээ

            Энэ өдрөөс 5 жилийн өмнө Монгол улсын 3 сая дахь иргэн Хатанболдын Монголжин охин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мэндэлсэн баярт үйл явдал тохиосон билээ. Өнөөдөр түүний 5 насны төрсөн өдөр тохиож байна. Монгол улсынхаа 3 сая дахь иргэний таван насны баярт Өмнөговь аймгийн статистикийн хэлтсийнхамт олон хүндэтгэл үзүүлж түүний суралцдаг улсын тэргүүний  2-р цэцэрлэгт очиж гарын бэлэг гардуулж цэцэрлэгийн найз нартай нь хамтдаа баярыг нь тэмдэглэлээ.  Х.Монголжин охин одоо Даланзадгад сумын 2р цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт суралцдаг.

        Тэрбээр дуулах, бүжиглэх, шүлэг унших гээдолон төрлийн авьяастай сэргэлэн өмнөговьчуудын төдийгүй монголчуудын бахархалт иргэн болон өсөж хүмүүжиж байна. Ингээд Х.Монголжиндоо төрсөн өдрийн мэнд хүргэж нийт Монголчууддаа түүний мэндчилгээг хүргэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07