2020.01.25 БЯМБА ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Үс засуулбал: Нас ахар болно
- Наран ургах, шингэх: 08.29-17.40
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
- Суудал: Огторгуй
Аргын тооллын 1 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 1, Яруу эгшигт одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан,17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
АДМИН








Нийгэм





