Dark Light
Нийгэм | 2020-02-18

АНУ-ЫН ЭРХ БАРИГЧИД ИРАНЫ ЭСРЭГ АВСАН ХОРИГОО ӨРГӨТГӨЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ Ирантай холбоотой хоригийн жагсаалтаа өргөтгөлөө гэж тус улсын Сангийн яамны Гадаад хөрөнгийг хянах газрын мэдэгдэлд дурджээ. Хоригийн жагсаалтад Ираны нэг, мөн БНХАУ-ын нэг иргэнийг оруулсан байна. Үүнээс гадна, Арабын Нэгдсэн Эмирт Улсын нэг, БНХАУ-ын таван компанид хязгаарлалтын арга хэмжээ авжээ.

“Ираны үндэсний нефтийн компанийн /NIOC/ хэдэн сая ам.долларын транзит тээвэрт оролцож байгаа нефть, хийн болон нефтийн компаниудад хориг арга хэмжээ авж байна. Ираны нефтийн салбар Лалын хувьсгалыг хамгаалах корпус болон тус корпуст ойр террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг. Нефтийн салбар бол Ойрхи Дорнодод явуулж буй хортой үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг Ираны дэглэмийн орлогын гол эх үүсвэр юм. Эдгээр компани АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчин Ираны нефтийн экспортод тусалдаг” гэж мэдэгдэлд дурдсан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07