Dark Light
Нийгэм | 2020-02-18

БЭЭЖИНД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛЫН ТҮГШҮҮР ЗАРЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Эрүүл мэндийн хороо коронавирусний халдвар тархсантай холбогдуулан нийгмийн эрүүл мэндэд учирч буй аюулын эсрэг хамгийн дээд түвшинд хариу арга хэмжээ эхлүүлснээ баасан гарагт Бээжингийн цагаар 14:00 цагт зарлав.
Бээжин хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, нийслэл хотод өвчний тархалтыг таслан зогсоох онцгой арга хэмжээг яаралтай авна. Одоогийн байдлаар Бээжинд шинэ вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар 29 хүн өвчилсөн бөгөөд тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. 
Өвчин тархах эрсдэлтэй байгаатай холбогдуулан Бээжинд соёлын томоохон байгууллагуудыг хааж, Хаврын баярыг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөсөн байсан олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан юм.
Хамгийн дээд түвшинд хариу арга хэмжээг мөн “2019-nCoV” коронавурисний халдварын голомт болох Ухань хот оршдог Хубэй мужид зарлажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07