Түлэнхийн төвд дунджаар 50 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 30 гаруй хувь нь бага насны хүүхдүүд байгаа юм. Нийт түлэгдлийн гол шалтгаан нь ахуйн хүрээний түлэгдэлт бөгөөд эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн халуун тогоо, буцалсан ус, халуун тосонд түлэгдсэн байдалтай хэвтэн эмчлүүлэх нөхцөл үүсэж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасаг нь одоогоор 80 ортой, 14 эмч, 24 сувилагчтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. 2019 онд түлэгдсэн нийт хүмүүсийн тоо 5000 байжээ. Жилээс жилд энэ тоо нэмэгдсээр байгаа бөгөөд ГССҮТ-д өдөрт 10-20 өвчтөн амбулаториор үзүүлэн, 40-50 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түлэнхийн төвийн барилга одоо хэр нь ашиглалтад ороогүй бөгөөд энэ оны 6 сард ашиглалтад орохоор болжээ.

АДМИН








Нийгэм








