Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ ХААХ ЭСЭХИЙГ ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛААР ШИЙДВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн онцгой комисс нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтуудыг хийхээр болсон.  Мөн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий тусгай ажлын хэсэг байгуулж, ажиллаж байна. 

Орон нутагт ч гэсэн Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой хурал зөвлөгөөн, спортын үйл ажиллагаа, найр наадам зохион байгуулахыг хориглож, хэрэгжилтэд хяналт тавина. Өмнө сургуулийн хүүхдийн амралтыг 7 хоногоор сунгасан. Тэгэхэд гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиуд хууль, тогтоомж бидэнд хамааралгүй гэсэн байдлаар үйл ажиллагаа явуулж байсныг тухайн үед нь зогсоосон. Одоо ийм зүйл гарах ёсгүй. Хэрвээ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол Төрийн бодлого, шийдвэрийг дагах ёстой. Ялангуяа энэ тохиолдолд, Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж болгон дагаж мөрдөх хэрэгтэй.

Захуудын үйл ажиллагааг зогсоох эсэхийг Онцгой комисс, бусад байгууллагуудын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Түүнээс өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, ажиллуулна.  Эхний ээлжинд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж байна" хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22