Dark Light
Нийгэм | 2020-02-18

МОНГОЛООС КАЗАХСТАНЫГ ЗОРЬЖ БАЙСАН АВТОБУС ОСОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Монголоос Казахстаныг зорьж байсан автобус ОХУ-ын Алтай хязгаар нутагт Ням гаригт /2020.01.26/ осолдсон мэдээллийг ОХУ-ын бүс нутгийн онцгой байдлын албанаас мэдээлснийг Интерфакс агентлаг дамжуулж байна. Аврах ангийн мэдээлж буйгаар автобусанд 47 хүн байсны 45 нь Монгол Улсын иргэн байсан аж. Харин үлдсэн хоёр нь жолооч байжээ. Автобус Контошино тосгоны холбооны хурдны P-256 замын 249 км-т замын хажуу руу унаж осолдсон байна.

        Онцгой байдлын албанаас мэдээлж буйгаар, зорчигчид бэртэж гэмтээгүй аж. Тэднийг дараагийн ээлжийн автобусанд суулган, ойролцоох зочид буудалд хүргэжээ. Аврагчдын хэлж буйгаар автобусыг трактор болон бульдозероор татаж гаргасан байна. Үүний дараагаар автобус аяллаа үргэлжлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22