Dark Light
Нийгэм | 2020-02-18

ӨНӨӨДРИЙН ХӨНДӨХ СЭДЭВ: - АМНЫ ХААЛТНЫ ЭРГЭН ТОЙРОНД...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Хятад улсын Ухань хотоос гаралтай Коронавирусын дэгдэлт газар авсан энэ өдрүүдэд манай улсад нэг удаагийн амны хаалт, ариутгалын цэнхэр спирт "нүдний гэм" болж энэ хоёр бүтээгдэхүүнийг хайсан хүмүүс эмийн сангийн босгыг элээж байна. 

            Эрүүл мэндийн яамнаас нэг удаагийн цэнхэр амны хаалт сайн гэсэн зөвлөмж гарсан тул иргэд энэ амны хаалтын эрэлд хатаад байгаа аж. Байгаа ганц нэг эмийн санд нь үнэ нь хэд дахин нугаларсан үнэтэй зарагдаж байна.  Өмнө нь 200 төгрөгөөр худалдаалагдаж байсан амны хаалт 500-1000 төгрөг хүрчээ.  Үнээ нэмсэн шалтгаанаа эмийн сангууд эмнэлгийн нэг удаагийн маскны хүрэлцээ муу, эрэлттэй байгаагаас үүдэн нэмсэн хэмээн тайлбарлаж байна.  Харин даавуун хар маск, утааны шүүлтэй 4000 төгрөгийн цоохор маскны сонголт л байгаа аж.

            Уг нь Эрүүл мэндийн яамнаас “Дотооддоо маск үйлдвэрлээд эхэлсэн. Монголд маскны нөөц дуусахгүй. Эхний ээлжинд үнэтэй гэхээсээ илүү нэг удаагийн маск зүүж, халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэх утга бүхий зөвлөмжийг л өгөөд байгаа. Гэтэл бодит байдал дээр амны хаалт хайсан олоогүйгээс амны хаалт зүүгээгүй хүмүүс олон тааралдаж байна.

      

            Амны хаалт, ариутгагч цэнхэр спиртийн хомсдол зөвхөн нийслэлд бус Орхон аймагт ч нүүрлээд байгаа аж.  Орхон аймгийн төвийн бүхий л эмийн сангуудаар ороод амны хаалт, цэнхэр спирт олж чадаагүйгээ Орхон аймгийн оршин суугч бидэнд мэдээллэсэн юм.

            Тэгвэл саарын хажуугаар сайн зүйлс бас байна. Зарим эмийн сангууд хомсдол дээр дөрөөллөн үнэ хөөргөдөж байхад зарим үйлчилгээний байгууллага хувь хүмүүс иргэдэд амны хаалт үнэгүй тарааж байгаа мэдээлэл байна.

         Жишээ нь Exclusive брэнд амны хаалт үйлдвэрлэж иргэдэд үнэгүй тарааж эхэлсэн бол, "Tom n toms" зэрэг үйлчилгээний байгууллагууд мөн үйлчилүүлэгчдээ амны хаалт үнэгүй тарааж байна. Тэгвэл Баянхонгор аймгийн эмийн санч н.Цэцэгмаа хэмээх эмэгтэй Баянхонгороос Улаанбаатар чиглэлд явж буй автобусны зорчигчдод үнэгүй маск тарааж буй мэдээлэл бидэнд ирсэн юм.

                         

Амны хаалт хэрэглэх заавар

            Амны хаалт зүүхээсээ өмнө гараа угаах. Өнгөтэй талыг нь гадагшаа харуулах бөгөөд металл хавтанг дээр нь гаргана. Амны хаалтын оосрыг чанга уях буюу чихэндээ ороож, амны хаалтыг хацартайгаа наалдуулах хэрэгтэй. Амны хаалт ам, хамар, эрүүг бүрэн бүрхэж, амны хаалтын металл хавтангаар хамраа чанга хавчина. Амны хаалтыг зөв зүүснийхээ дараа гараараа оролдохгүй байвал сайн. Зүүхээс өмнө, зүүсний дараа гараа угаах хэрэгтэй гэжээ.

            Маскаа хоёр цаг тутамд солих хэрэгтэй. Бохир маскаа хаяхдаа бохирдсон хэсгийг нь дотогшоо нугалж хаях ёстой. Хүүхэд бол маск хийх уутыг бэлдэж өгөх шаардлагатай. Томуугийн төрлийн вирус агаар дуслын замаар халдаж байгаа учраас ханиаж, найтаахдаа ам хамраа сайн дарах хэрэгтэй. Мөн өрөө тасалгаа хоёр цаг тутамд нойтон цэвэрлэгээ хийх шаардлагатай.

-  Зааварт заасан цагийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-  Цэвэр уутанд хийн хадгалах

-  Бусдад дамжуулахгүй байх.

           


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22