Dark Light
Нийгэм | 2020-02-18

ДАРХЛАА ДЭМЖИХ ЦАЙ ХИЙЖ УУГААРАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Элдэв өвчний дэгдэлтийн үед өөрийгөө болон гэр бүлээ найдвартай хамгаалах арга бол дархлаагаа дэмжих явдал юм. Гэхдээ дархлаагаа дэмжиж байна гээд элдэв эм тан уугаад байх нь ходоодонд сөрөг нөлөөг дагуулна. Тиймээс та бүхэнд өдөр тутамдаа ууж болохуйц дархлаа дэмжиж, амьсгалын замын өвчин намдаах цагаан гаа, зөгийн бал, лимонтой цай хийх жорыг хүргэж байна.

Жор:

- Цагаан гаа - 400гр

- Лимон - 1 кг

- Зөгийн бал - 400 гр

Хийх арга:

 

    Лимоныхоо хальсыг арилгаад шүүс шахагчинд хийж шүүсийг нь шахна. Ястай нь хийсэн ч болно.  Цагаан гааг нарийн хэрчээд мөн шүүс шахагчиндаа хийж шахна. Эсвэл нарийн хэрчээд цайндаа хийж ууж болно. /Арилгах хэрэггүй/.

Шахсан шүүснүүдээ холиод дээр нь зөгийн балаа өөрийн амталгаагаар нэмж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээ мөсний саванд хийж хөлдөөгчинд хөлдөөнө.

Ингээд бүрэн хөлдсөн мөсөн шоогоо халуун ус болон буцалсан сүүн дээр хийгээд уугаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22