Өнөөдөр /2020.01.27/ Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 настай охин нас барсан тухай мэдээллийг эх сурвалж мэдээллээ. Дөнгөж сая аймгийн онцгой комисс хуралдаж, Хэнтий аймгийн Засаг дарга захирамж гарган бүх худалдаан төв, дэлгүүр, аж ахуйн нэгж, ресторануудыг хааж, дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр дэх бүх үйл ажиллагаа зогсоод байна.
Нас барсан охиныг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн, сорьц авж, ХӨСҮТ- рүү илгээгээд байна. Тун удахгүй шинжилгээний хариу гарна.