Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ КОРОНАВИРУСИЙН ОНОШЛУУРАА ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Япон улсаас захиалсан коронавирусийн халдварыг оношлох боломжтой 200 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр 21:30 цагт хүлээн авсан болохыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ.

Шинэ коронавирусийн халдварыг өвөрмөцөөр оношлох боломжтой оношлуурыг Япон улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс хүлээн авсан. Шинэ коронавирусийн халдварыг цаг алдалгүй оношилж, тогтоох лабораторийн боломж бүрдсэн гэдгийг хэллээ. 
 
ХӨСҮТ-ийн лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой бөгөөд бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол оношлуур гэдгийг албаныхан мэдээлж байв. 

Өнгөрсөн ням гарагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас коронавирусийн халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг захиалсан нь энэ мягмар гарагт ирэхээр байгааг хэлж байсан бол ийнхүү хугацаанаасаа өмнө ирж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14