Өмнө нь зөвхөн коронавирусын голомт болсон Хубэй мужид уг аюулын зэргийг тогтоогоод байсан юм. Даваа гарагт Шри Ланка, Герман улсад тус вирусын анхны тохиолдол илэрсэн ба ийнхүү Хятадаас гадна 16 улсад 60 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн Бээжин хотод коронавирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгдээд байна. Албаныхны мэдээлснээр энэ сарын найманд Ухань хотод зорчсон 50 настай эрэгтэй даваа гарагт уушгины дутагдлаар амьсгал хураажээ. Одоогоор халдвараар 2700 гаруй хүн өвчилж 82 хүн амиа алдаад байна.
Хонконгийн засгийн газар спортын төв, усан сан, далайн эрэг, музей, номын сан зэрэг олон нийтийн газруудыг хаалаа. Мөн Хятадын Тан шан хот өнөөдөр өглөө бүх нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон байна.
АДМИН








Нийгэм




