Нэгдүгээр сарын 27-ны өдөр эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр Монголын уламжлалт баяр, сар шинийн баярыг тэмдэглэх эсэх тухай мэдээлэл өгсөн. Тэд хэлэхдээ “Хоёрдугаар сард эрсдэлийн төвшин ямар байгааг тооцож байж цагаан сар тэмдэглэх эсэхийг шийднэ” гэлээ.
Өнөөдрийн байдлаар улс орон даяар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, МСҮТ болон их дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02 хүртэл хаагаад байна. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, сургалт зэргийг зохион байгуулахыг хориглож, тоглоомын төв, олон нийтийн газруудыг хаагаад байгаа юм.