Dark Light
Нийгэм | 2020-02-18

АВСТРАЛИЙГ ЗОРЬСОН МОНГОЛ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

          Яг одоогийн байдлаар хүн бүрийн анхаарал коронавирусийн халдвар, түүний тархалтын байдал дээр төвлөрч байгаа энэ үед Австрали улсад очсон Монгол иргэнээс вирусын халдвар илэрсэн тухай мэдээлэл тархсан. Тэгвэл энэ мэдээллийн үнэн бодит байдал, манай иргэн коронавирусийн халдвар авсан эсэх талаар ЭМЯ–наас мэдээлэл хийлээ.

            Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу гишүүн орнууд халдварт өвчний тархац тандалт судалгааг дэлгэрэнгүй мэдээлж байдаг журмаар Австрали улсын эрүүл мэндийн газраас манай улсын иргэнийг коронавирусийн халдвар аваагүй тухай мэдээлэл ирүүлсэн байна. Гэхдээ 2020 оны 1 дүгээр сарын 19 –ний өдөр Австралийн Мельбурн хотыг чиглэсэн тус нислэгт явсан өөр нэгэн гадаад иргэнээс коронавирус илэрчээ. Одоогийн байдлаар манай улсын иргэн эх орондоо ирээд байгаа бөгөөд тэрээр тус онгоцонд явснаар нэгдүгээр хавтагч болоод байна. Тиймээс түүнийг ХӨСҮТ– д тусгаарлаж, нэмэлт шинжилгээнд хамруулахаар болжээ.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14