Dark Light
Нийгэм | 2020-02-18

МОНГОЛД ИЛЭРСЭН КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
  • Нэгдүгээр сарын 22. Замын-Үүд дэх хилийн боомт. Өвөр Монголоос ирсэн ээж, охин хоёрт халуурсан шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээний сорьц авч, ХӨСҮТ-рүү илгээхэд хариу сөрөг гарсан. Тэднийг гадны иргэд тул нутаг буцаасан. 17 хүний хамт автобусаар зорчиж явсан гэх мэдээлэл бий.
  • Нэгдүгээр сарын 23. Бээжин-Москва чиглэлийн галт тэргэнд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хятад иргэний хамт зорчсон 10 монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээний хариу сөрөг гарсан.
  • Нэгдүгээр сарын 27. Архангай аймаг. Хонг Конг руу зорчоод ирсэн 46 настай эмэгтэйд халуурсан шинэ тэмдэг илэрсэн тул шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д илгээсэн. Хариу сөрөг гарсан.
  • Нэгдүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон хөл бөмбөгийн тэмцээнд оролцоод ирсэн Дэрэн клубын сурагчид ХӨСҮТ-д нэгдсэн шинжилгээнд хамрагдсан. Хариу сөрөг гарсан.
  • Нэгдүгээр сарын 27. Хэнтий аймаг. Уушгины хатгалгааны шинж тэмдгээр 14 настай охин нас барсан. Тус суманд хөл хорио тогтоож, амьдарч байсан байрыг нь цагдаа нар хамгаалалтад авсан. Шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. ХАРИУ ОДООГООР ГАРААГҮЙ БАЙНА.
  • Нэгдүгээр сарын 27. Булган аймаг. Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ахмад настан уушгины хатгалгааны шинж тэмдгээр НАС БАРСАН. Талийгчийн хүү Бээжин хотод нэгдүгээр сарын 11-14-ний хооронд зорчоод ирсэн гэх мэдээлэл бий. Шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. ХАРИУ ОДООГООР ГАРААГҮЙ БАЙНА.
  • Нэгдүгээр сарын 28. Говьсүмбэр аймаг. Чойр хотод нэгэн иргэн өндөр халуурсаар нас барсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр түгсэн. Харин тус аймгийн Засаг дарга энэ мэдээллийг үгүйсгэсэн.
  • Нэгдүгээр сарын 28. Шинэ төрлийн коронавирусээр халдварласан хятад хүний хамт онгоцоор зорчсон иргэн. Ямар нэг өвчний зовуурь илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ АВАХААР АЖИЛЛАЖ БУЙ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22