БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь хоёр улсын Консулын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж байгаа юм. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж, хил гааль, хяналтын байгууллагууд өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Өнөөдөр 2020.01.28-ны өдөр 500 орчим иргэн хил нэвтэрч байна. Мөн ойролцоо хотоос наашаа ирэх хүн нэмэгдэж байгаа. Хэрэв хүмүүс нэмэгдээд байвал Консулын газартай нь зөвшилцсөнөөр авчирна гэлээ.