2020.01.29 ЛХАГВА ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
- Наран ургах шингэх: 8.24-17.46
- Үс засуулбал: Эд,мал арвижна
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 1 сарын 29. Буд гараг. Билгийн тооллын 5. Могойг хүлэгч одтой цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.