УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүний өргөн барьсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Сонгуулийн санал авах цагийг 08-22.00 цаг байхаар заасныг 20:00 цаг болгох санал гаргасан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэвээр үлдээх санал гаргав. Түүний энэ саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар эсэргүүцэж байгаа юм.