2005 оноос эхлэн жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдрийг "Хавдрын эсрэг тэмцэх өдөр" болгон албан ёсоор тэмдэглэх болжээ. Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг Олон улсын хавдрын хяналтын байгууллагаас (UICC) санаачлан дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн байна. Харин Монгол дахь гишүүн байгууллагаар 2015 оноос хойш “Хавдрын Үндэсний Зөвлөл” ТББ нь албан ёсоор үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Тус байгууллагын хувьд орон нутгаас ирсэн хавдартай өвчтөн, тэдний ар гэрийнхэнийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх, эмчилгээний хоорондох хугацаанд нь гэртээ байгаа мэт тохь тухтай байранд байрлуулах, өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөх зорилгоор ажиллаж байгаа юм.
ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?
Хэвийн бус эсийн хяналтгүй хуваагдал
Хэвийн эсүүдийн ДНХ гэмтсэнээр мутацид орж хорт хавдрын эсүүд болж эхэлдэг.
ХҮҮХЭД БОЛОН НАСАНД ХҮРЭГСДИЙН ХАВДАР ЯЛГААТАЙ ЮУ?
Маш ялгаатай
Хүүхдүүдэд хавдар ховор тохиолддог
Насанд хүрэгсэд болон хүүхдүүдэд тохиолддог хавдрын төрлүүд насанд хүрэгсдийн хувьд хүрээлэн буй орчны, амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотой хавдрууд
Хүүхдийн хавдрын эмчилгээ илүү үр дүнтэй
Хүүхдийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжгүй
ЯАГААД ХҮҮХДҮҮД ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛДӨГ ВЭ?
Төрөлхийн удамшлын хүчин зүйлүүд:
Хавдрын генүүд
Хавдрыг дарангуйлагч ген гэмтэх, дутмагших
Удамшлын өвчнүүд
Гадны нөлөөлөл:
Ионжуулагч цацраг
Хими эмчилгээний бодисууд
Тодорхой халдварууд
МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ДУНД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАВДАР
Цусны хавдар- 51%
Мезотел, зөөлөн эдийн хавдар-13.5%
Тархины хавдар-10.4%
Нүдний хавдар- 4.2%
Ясны хавдар- 3.1%
Бөөрний хавдар- 3.1%
АДМИН








Нийгэм






