Dark Light
Нийгэм | 2020-02-18

МИАТ ХК ХЯТАДЫН НИСЛЭГҮҮДЭЭ ЦУЦАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар тархалт ихэссэнтэй холбогдуулан МИАТ ХК Улаанбаатар-Бээжин, Бээжин - Улаанбаатар чиглэлийн 2 сарын 3,5,7,9,11,14,17,19,29-ны өдрүүдийн нислэг, Улаанбаатар - Хонконг, Хонконг-Улаанбаатар чиглэлийн 1 сарын 31, 2 сарын 3,14,23,24 -ний нислэгүүдээ тус тус  цуцлажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай хороо өнөөдөр хуралдаж  байна. Хэрэв олон улсын хэмжээнд онц байдал зарлавал Олон Улсын бүх нислэгүүд цуцлагдаж тусгай үүргийн болон цэргийн албаны нислэгүүд л  нисэх юм. Одоогийн байдлаар АНУ-ын Delta Airlines, United Airlines зэрэг томоохон авиа компаниуд энэ долоо хоногийг дуустал Хятад улс руу хийх нислэгүүдийг цуцалсан байна. Их Британий British Airways компани ч эх газрын Хятад руу хийх нислэгүүдээ цуцалж, хязгаарлалт хийж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07