Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХИЛЭЭР ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААСАН Ч АЧАА ТЭЭВРИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 2-ныг хүртэл хаалаа. Харин бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг зарим боомтод хязгаарлахгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

БНХАУ-ын иргэд, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх гадаад иргэдийг энэ хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй юм. Мөн Монгол Улсын иргэдийг БНХАУ- руу зорчихыг хориглолоо. Энэ хугацаанд монгол иргэдийг БНХАУ-аас зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх аж.

Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтыг дээрх хугацаанд хаасан. Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих ба зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүд, бусад боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22