Dark Light
Спорт | 2026-10-25

Д.МӨНХЦЭЦЭГ ГУРВАН ТӨРӨЛ БОЛОН НИЙЛБЭР ДҮНГЭЭР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Невада мужийн Рино хотноо 2026 оны аравдугаар сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах "IPF World Masters Equipped Powerlifting Championships 2026" тэмцээн амжилттай зохион байгуулагдав.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо (МПНХ), "Стронг" клубын тамирчин, Спортын мастер Дуламсүрэнгийн Мөнхцэцэг эмэгтэйчүүдийн Master 2 ангиллын +84 кг-ын жинд босоо байж, туйлын бахдам амжилт үзүүллээ. 

Тэрээр тус тэмцээний:

  • Штангтай суулт (Squat) – Алтан медаль 

  • Хэвтээ шахалт (Bench Press) – Алтан медаль 

  • Газраас таталт (Deadlift) – Алтан медаль хүртсэн бөгөөд гурван төрлийн нийлбэр дүнгээр (TOTAL) тэргүүлж, дэлхийн аваргын алтан медаль, цомыг өргөлөө. 

Спортын мастер Д.Мөнхцэцэг нь пауэрлифтингийн хэрэглэлтэй (Equipped) төрөлд чансаагаа дахин баталж, дэлхийн тавцанд Монгол Улсын төрийн далбааг мандуулан, дөрвөн алтан медалийг эх орондоо авчирч байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10