2020.02.02 НЯМ ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
- Үс засуулбал: Нас уртасна
- Наран ургах, шингэх: 08.19-17.52
- Барилдлага: Арвидах
- Шүтэн барилдлага: Хурьцахуй
- Суудал: Огторгуй
Аргын тооллын 2 сарын 2, Адьяа гараг. Билгийн тооллын 8, Гоё хүүхэн одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүн хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм








