Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хавдрын эмчилгээ үнэ төлбөргүй байдаг. Ингэхдээ хүүхдийн хавдрыг химийн, туяа зэрэг үндсэн эмчилгээгээр эмчилдэг аж. Гэхдээ зөвхөн цусны хавдар нь хими эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой юм байна.
- Хүүхэд ирээдүйд эрүүл, сайхан амьдрах эрхтэй Хүүхэд бүр бидний ирээдүй. Хавдрын улмаас нас барж буй хүүхэд бүрийн хувьд бид 71 жилийн амьдралыг алдаж байдаг.
- Нэг ч гэр бүл хүүхэд нь хавдраар өвдсөний улмаас санхүүгийн бэхшээлтэй байдалд орж, ядууралд өртөх ёсгүй Эх орондоо эмчлүүлэх боломжгүй тохиолдолд хүүхдээ гадаад улс руу эмчилгээнд авч явахын тулд улсаараа хандив гуйж, санхүүгийн маш хүнд байдалд орох ёсгүй юм.
- Хүүхдийн хавдрын эмчилгээний чанарыг сайжруулах нь тансаг хэрэглээ бус, хүүхдийн үндсэн эрх юм Хавдартай хүүхдийн асуудал улаан бурхан, сүрьеэ гэх мэт олон төрлийн халдварт өвчинтэй адил яригддаггүй, ихэнхдээ анхаарлын гадна үлддэг. Хавдартай хүүхдүүд илүү сайн эмчлэгдэж, илүү удаан амьдрах ёстой. Хавдартай хүүхдийн асуудал зөвхөн эмнэлгийн, тухайн гэр бүлийн асуудал биш. Бидэнд хавдартай гэр бүлийн нийгмийн асуудлууд, хавдрыг даван туулсан хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулах зоригтой алхмууд хэрэгцээтэй байна.
- Хүүхдийн хавдрын эмчилгээний тусламж үйлчилгээ болон эмийн чанарыг сайжруулах Хүүхдийн хавдрын чиглэлийн бодлогын баримт бичигтэй болж, тэдгээрийг хэрэгжүүлснээр хүүхдийн амьдрах чадварыг 30% нэмэгдүүлэх боломжтой.
- Хүүхдийн хавдар эмчлэгдэх боломжтой, гэвч хөгжсөн болон хөгжиж буй орнуудын хувьд маш их ялгаатай байна.
АДМИН








Нийгэм








