Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭДЭЭ ДАРХЛААЖУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Дархан-Уул аймгийн Засаг даргын албан даалгаврын 9-д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад Гэр оронгүй тэнэмэл иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай даалгажээ.

          Энэ дагуу 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс эхлэн ХХҮГ, ЦГ, ЭМГ, Шүүхийн шинжилгээний албатай хамтран зорилтот бүлгийн 35 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халуун хоол, цай, маск, гар ариутгагчаар үйлчлэн, короновирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх заавар зөвлөгөө өгч ажиллажээ.

         Мөн эрсдэлт нөхцөлд буюу хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж дархлааг нь сайжруулах арга хэмжээг авч ажиллажээ. Энэхүү арга хэмжээ цаашид үргэлжлэх юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07