Dark Light
Нийгэм | 2020-02-18

"ХҮЧИТ ШОНХОР" ЗАХ ДОТОР БУДААНЫ ҮНЭ 1 КГ НЬ 3500 ТӨГРӨГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хүчит шонхор” зах дотор үхрийн махны үнэ бөөний худалдаагаар кг нь 9000-9500 төгрөг, жижиглэнгийн үнээр кг нь 10.000-12.000 төгрөг болоод байна. Махны үнэ сүүлийн сард өссөнийг махны худалдаачид нийлүүлэлт буурсантай холбон тайлбарлаж байна.

Адууны мах нэг кг нь бөөний үнээр 4200-6000 төгрөг, жижиглэнгийн үнэ 7500-8000 төгрөгөөр худалдаалагдаж байна.Коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор махны эрэлт, хэрэгцээ өссөн хэдий ч хомсдол үүсэх боломжгүй гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлж байгаа.

Салбарын яамны мэдээгээр улсын нөөцөд есөн мянган тонн, нийлээд махны үйлдвэрүүд дээр 15 мянган тонн мах хадгалагдаж байгаа юм.  Хүнсний бусад бараа, бүтээгдэхүүний үнэ: “Хүчит шонхор” зах дотор цагаан будаа кг нь 3500 төгрөг, “Алтан тариа” дээд гурил кг нь 1400 төгрөг, 1-р гурил 1200 төгрөгийн үнэтэй байна. Харин “Алейка” Орос дээд гурил кг нь 2600 төгрөгний үнэтэй байна. Манай улс өнгөрсөн онд 407 мянган тонн улаанбуудай хураан авсан. Үүнээс 240 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07