Dark Light
Нийгэм | 2020-02-18

УГААР МЭДРЭГЧИЙГ ДУУГАРАХ ҮЕД УНТРААЖ БОЛОХГҮЙГ АНХААРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ зөвлөмжийг авсан байна. “Баянзүрх дүүргийн иргэн шөнийн 02 цагт угаар мэдрэгчийг дуугарах үед унтрааж унтсанаас болж хүүхэд нь хордлогын шинж тэмдэг өгсөн. Зарим иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйгээс болж угаартах эрсдэлд өртөж байна. Тиймээс иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг сайтар дагахыг зөвлөмөөр байна” гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран шалган нэвтрүүлэх товчоодуудад түүхийн нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нүүрс тээвэрлэж оруулахыг завдсан иргэдийг саатуулж, торгуулийн арга хэмжээг авсан байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыг албаныхан санууллаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22