Dark Light
Нийгэм | 2020-02-18

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2020.02.05 ЛХАГВА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх: 08.15-17.57
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Мод 

Аргын тооллын 2 сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 11, Гөрөөсөн толгой одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан,17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул  элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10