Dark Light
Нийгэм | 2020-02-18

ОЙМСОНДОО АВЛИГЫН МӨНГӨ НУУСАН Н.БАЯРСАЙХАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.

Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг олон нийтэд ил болгосон.

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон юм. 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07