Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 3000 оношлуур авахаар болсон байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхний 500 оношлуур ирэх долоо хоногийн эхээр ирнэ. Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг буюу коронавирусийн шинж тэмдэг илрээгүй. ХӨСҮТ-ийн тусгай тасагт сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан шинжилгээ, тандалт судалгаа хийж байна" хэмээн ярилаа.
Монгол Улс коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүс нутаг гэдгийг, мөн тус вирусийн идэвхжлийн оргил цаг үед амьдарч байгааг анхаарч, иргэд өндөр сонор сэрэмжтэй байж, эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл зөвлөгөөг дагахыг ЭМЯ-аас зөвлөжээ.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд " 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн хүнсний аюулгүй хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан" гэв
АДМИН








Нийгэм






